Monday, April 18, 2011

Дархан цаазтай

Улаан номонд амьтад
Цөөвөр чоноМазаалай
Умарлын халиуТахь
Монгол бөхөнСоргог бөхөн
ХавтгайАзийн минж
ИрвэсМонгол хулан
Зэгсний гахайЗүүн сибирийн Хандгай
Уссурийн ХадгайОйн Цаа Буга
Хар сүүлт ЗээрАлтайн аргал
АтигдаахайӨөхөн сүүлт атигдаахай
Козловын АтигдаахайОйн унтаахай
Эрээн хүрнэЦоохондой

Улаан номонд орсон шувууд
Хар тогорууЖороо тоодог
Реликт цахлайЦагаан Тогоруу
Цэн тогорууХурагч бор
Борцгор хотонХалбаган хошуут
Хар өрөвтасГангар хун
Хуруут хунХошуу галуу
Хээрийн галууЯвлаг сар
Усны цагаан сүүлт бүргэдЦасны хажир
ГургуулТоодог
Хурган тутгалжин

Улаан номонд орсон хоёр нутагтан мөлхөгчид
Сибирийн гүлмэрДорнодын мэлхий
Говийн МахирхуруутТолбот могой гүрвэл
Тэмээнсүүл могойНарийхан могой

Улаан номонд орсон загас
ХилимХөвсгөлийн Омоль

Ан амьтан


Манай улс нь байгаль цаг агаар, газарзүйн олон янз нөхцөлтэй учир дэлхийн амьтаны аймгийн олонх төлөөлөгчид нутаглан амьдрах нөхцөл нь бүрджээ. Монгол орны амьтаны аймаг хөхтөн 138, шувууд 434, загас 75, хоёр нутагтан 6, мөлхөгчид 22 зүйл, дэд зүйл бүртгэгдээд байна. Нугламгүйтэнээс 13000 зүйл шавьж, бусад зөөлөн биетэн, хорхой, эгэл биетэн амьтад 516 зүйл бүртгэгдээд байна.

Арьс мах болон бусад бүтээгдэхүүнийг нь авч ашигладаг зэрлэг хөхтөн амьтан, шувуу загасыг ан гэнэ. Монголын нутагт агнуурын холбогдолтой 60 шахам зүйл хөхтөн, 50 гаруй зүйл загас, 90 орчим зүйл шувуу байдаг байна. Анг ашиглах, үндсэн бүтээгдэхүүнээр нь махны, арьсны, үслэг гэж ангилна.

Монгол угсааны өвөг дээдэс дунд чулуун зэвсгийн үеэс зэрлэг хонь ямааг гаршуулан мал адуулж амьдарч байжээ. Улмаар адуу, үхэр, тэмээг гаршуулан тэжээж таван хошуу мал бий болсон.  Өнөө үед таван хошуу малаас гадна тахиа, гахайг гэрийн нөхцөлд тэжээж ашиг шимийг нь амьдрал ахуйдаа хүртэж байна.
  

Monday, April 11, 2011

Нохой сургалтын тухай

Сургалт гэдэг нь тодорхой, дараалалтай, шинжлэх ухааны үндэслэлтэй дадал суулгахыг хэлдэг. Гөлөгийг 8-16 долоо хоногтойд нь сургавал сурсан зүйл нь насан туршид нь улддэг. Гөлгөн нохойд 6 сар хүрэхэд зарим нэг чухал дадал суулгасан байх шаардлагатай. Хамгийн эхэнд гөлгөн нохой зохих газар бие засаж сурсан байх шаардлагатай байдаг. Мөн өөрийн дуудлагыг /нэрийг/ мэддэг ба хүзүүвч оосорт дасгах хэрэгтэй.

Түүний дараа бага зэрэг том болоход нь суу, хэвт, надад дээр, зогс, зэрэгц зэрэг тушаалыг биелүүлж чадахаар сургах хэрэгтэй. Эдгээр дасгалуудыг сайн сурснаар нохойг өөрийг нь хамгаална. Жишээлбэл, автомашинд дайруулахаас сэргийлнэ. Сургалтанд жижиг гэлгүй хариуцлагатай хандвал тодорхой үр дүнд хүрдэг юм.

Нохой сүргийн амьтан учраас сүргийн ахлагчийн удирдлаган доор байдаг. Нохой эзнээ сүргийн толгойлогч гэж үзээд гэрийн нөхцөлд өөрийгөө нэгэн гишүүн байдлаар амьдардаг.

Нохойг тодорхой сургалтанд хатруулахаас өмнө нь дуудлаганд дасгасан байх шаардлагатай. Аливаа нэг дасгал гүйцэтгэхийн өмнө нэрийг нь дуудахад түүнтэй харьцаж байна гэж ойлгодог. Нохойны дуудлага Лис, Мосс, Дик г.м богино байвал зүгээр байдаг. Нэрэндээ дассаны дараа хүзүүвч оосорт нь дасгана. Хүзүүвчийг хоолройнд нь хоёр орох зайтай зүүнэ.

Сургалт явуулахдаа дуут командуудыг "Суу" гэж хэлээд дараа нь Суугаад г.м жигд тод дуугаар хэлэх нь зүйтэй. Нохойг сайн сургахын тулд тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулна. Ер нь өдөрт таваас таван минутаар дөрвөн удаа эсвэл хоёр удаа 10 минутаар дасгал сургуулиа хийвэл зүгээр байдаг. Эхний үед сургалтыг танил орчинд нь эхэлдэг. Дараа нь сургалтын явцыг хүндрүүлнэ. Хичээл дуусмагц нохойг зугаалүүлж урамшуулна. Сургалтын явцад 1,8 м урттай богино оосор, 10 м урт оосор, хүзүүвч г.м гол хэрэглэлүүд хэрэгтэй байдаг. Гэхдээ хэт богино оосор хэрэглэх нь нохой үг авдаггүй муу талтай.

Friday, April 1, 2011

Хамгийн том амьтад

Хамгийн том цох хорхой: Goliath beetle хорхой нь 115 гр жинтэй ба 11.5 см урттай байдаг юм байна.


----------------------------------------------------------------------------------------------------------------

Хамгийн том загас: Whale Shark нь 13.6 метр урттай ба 22.000 кг жинтэй юм байна.


----------------------------------------------------------------------------------------------------------------

Мэлхийн төрлийн хамгийн том амьтан: Хятадын Giant Salamander нь 1.83 метр урттай ба 64 кг жинтэй гэнэ.


----------------------------------------------------------------------------------------------------------------

Хамгийн том шувуу: Тэмээн хяруул нь хамгийн том биетэй шувуу бөгөөд 2.7 метр өндөртэй 157 кг жинтэй юм байна.


----------------------------------------------------------------------------------------------------------------

Хамгийн өндөр амьтан: 5.8 метр өндөр 2.000 орчим кг жинтэй анааш бол яахын аргагүй манай гаригийн хамгийн өндөр амьтан юм.


----------------------------------------------------------------------------------------------------------------

Хамгийн том гүрвэл: Дунджаар 5 метр урттай Saltwater матар бол хамгийн том гүрвэл төрлийн амьтан юм. Хамгийн том нь 1.900 кг жинтэй 6.3 метр урттай матар байжээ.


----------------------------------------------------------------------------------------------------------------

Хамгийн том махчин амьтан: Баавгай болон Цагаан баавгай нь хамгийн том махчин амьтанд тооцогддог юм байна. 3 метр өндөртэй 1 тонн орчим жинтэй.


----------------------------------------------------------------------------------------------------------------

Хуурай газрын хамгийн том амьтан: Aфрикийн Bush заан нь хамгийн том заанд тооцогддог юм байна. Хамгийн том заан нь 10.6 метр урттай (Хошуунаас нь сүүл хүртэл), 16.5 тонн жинтэй юм байна.


----------------------------------------------------------------------------------------------------------------

Хамгийн том сээр нуруугүйтэн: Colossal Squi нь хамгийн том сээр нуруугүй амьтан юм байна. Хамгийн том нь 14 метр хүрдэг гэнэ. Далайн гүнд амьдардаг их аюултай амьтан юм байна.




----------------------------------------------------------------------------------------------------------------

Дэлхийн хамгийн том амьтан: Мэдээж цэнхэр халим бол манай гаригийн хамгийн том амьтан юм. Хамгийн том нь 30 метр урттай 190 тонн хүрч байжээ.


Monday, March 21, 2011

Дэлхийн хамгийн ухаантай 10 амьтан

1. Шимпанзе

Маш олон янзын хэлний үгийг түүнд зааж өгөхөд амархан сурахаас гадна бусаддаа зааж өгч байжээ. Тэд бас хүний хэлийг ерөнхийд нь ойлгодог бөгөөд зарим ойролцоо утгатай өгүүлбэрүүдийн өгүүлбэр зүйг дэс дарааллыг маш сайн тааруулж байсан гэнэ. бусад амьтдыг бодвол хамгийн сайн ой тогтоолттой амьтан юм. Тэд ямар нэгэн асуудлыг маш сайн дүгнэлт хийж шийдвэрлэдэг юм. Энэ бүгдээс дүгнэхэд Шимпанзе дэлхийн хамгийн ухаантай амьтдын жагсаалтанд яахийн аргагүй багтах юм.


2. Далайн гахай


Далайн гахай маш яриа амьтан бөгөөд олон янзын авиа гарган хүнтэй ярилцдаг. Түүний талаар сонирхолтой нэгэн зүйл хэлэхэд тэднийг унтахад тал тархи нь унтдаг бөгөөд тархиных нь нөгөө хэсэг нь сэрүүн байдаг гэнэ. Тэд маш хурц хараа соргог чихтэй учир усны мандал дээр үсрэн гарах үедээ хүний хэлснийг сонсож чаддаг. мөн тэдний шүд нь гаднаас ирж байгаа чимээг түгээдэг гэнэ. Тэд маш сайн анчид байдаг. Тэд бас оньсого таах, хамтарч ажиллах, гүн гүнзгий бодох, хэлсэн зааврыг дагах чадвартай бөгөөд тэр ч байтугай ямар нэгэн даалгаврыг дахин дахин хийлгэхэд маш амархан сурдаг гэнэ шүү.


3. Заан


Азийн ёс заншилд заанууд мэргэн ухааны бэлэг тэмдэг байдаг бөгөөд тэд ой тогтоолт, ухаантай гэдгээрээ алдартай юм. Үнэндээ тэдэнд маш гайхалтай ой ухаан байдаг гэнэ. Тэд юуг ч мартдаггүй. Хэрвээ зааныг хэн нэгэн гэмтээвэл маш удаан хугацааны туршид түүний ой ухаанд энэ нь байх болно. Мөн заан тэдэнд сайхан хандсан бүх хүнийг мартдаггүй. Тэд газар нутгаа сольсон ч хүнсээ уух зүйлсээ маш хурдан олох чадвартай. Тэдэнд маш гайхалтай нууцлаг бусад төрлийн амьтдад байдаггүй нэгэн оюун ухаан байдаг. Хэрвээ нэг заан нь гэмтчихвэл бусад нь түүнд тусалдаг. Тэд амьдарч байгаа орчиндоо уйлж инээж тоглож ажиллах чадвартай. Хэлээд байвал зааны тухай маш олон зүйл байгаа ч дэлхийн хамгийн ухаантай амьтдын нэг гэж батлахад эдгээр зүйлс хангалттай байх гэж бодож байна


4. Rhesus сармагчин


Хүний нэгэн хэсэг гэгддэг Rhesus-н сармагчин нь дэлхий дээр хамгийн их тархсан ухаалаг амьтан гэдгээрээ алдартай. Тэд анагаах ухааны болон биологийн хайгуулыг маш чадварлаг хийдэг. Тэд маш гайхалтай ой тогтоолттой бөгөөд юмыг маш хурдан сурч ямар нэгэн шийдвэрийг маш хурдан гаргадаг


5. Африкийн саарал тоть


Aфрикийн саарал тоть нь хүний хэлсэн үг яриа тэр ч байтугай дуулсан дууг хүртэл даган дуурайдаг. Тэд зүгээр ч нэг хүний дууг дуурайдаггүй, гэр бүл доторх чимээ болон бусад чимээг дуурайдаг. Тотьны зүгээр л нэг төрөл нь 20 өөр объектыг ялгах чадвартай бөгөөд 6 хүртэл тоолж чаддаг.


6. Харх


Харх нь ашиглаж болохоор мэргэн ухаан, ой тогтоолт гүйлгээ ухаанаараа маш алдартай. тэдний сэтгэл зүй нь хүнтэй маш адилхан мэт санагддаг. Тэд сонсох, үнэрлэх мэдрэхүйтэй. Мөн тэд будлиантай толгой эргүүлсэн зүйлийн учрыг олохдоо маш гарамгай.


7. Crows, Ravens


Энэхүү том хар шувуу нь маш гайхалтай оюун ухаантай бөгөөд өөрийн чадвараар дүрснүүдийн ялгааг гаргах, хэцүү даалгаварыг хялбархан хийх, тоолох зэрэг маш олон янзын чадвартай юм. Тэд мөн тоть шиг өөр өөр чимээг ялгаж сонсох чадвартай.


8. Шоргоолж


Магадгүй танд энэ жоохон хачин санагдаж байгаа байх. Гэхдээ шоргоолж дэлхийн хамгийн ухаантай амьтдын нэг гэдгээ баталж чадсан юм. Хэсэг шоргоолж газрын гадарга дээр жижигхэн зам шиг мөр гаргахад бусад нь тэр замыг дагаж явдаг. Ихэнх амьтанд аливаа зүйлийг даган дуурайж сурдаг бол харин шоргоолж нь сүүн тэжээлтэн бөгөөд олон талын зүйлсийг өөрсдөө судлан сурдаг гэнэ шүү. Ихэнх шоргоолжнууд өдөр бүр өөрийн үүрнээсээ 700 тохой хол зайд явж хүнсээ олдог бөгөөд буцаад үүрлүүгээ төвөггүй ирж чаддаг гэнэ. Тэд үнэхээр ухаантай биш гэж үү?


9. Халим


Судлаачид аварга халиманд нөхөн төлждөг тархи байдаг гэдгийг олж мэдсэн. Халим нь маш өндөр мэдрэмж сэтгэлийн хөдлөлтэй бөгөөд энэ нь гэр бүлийн нэг гишүүн нь үхсэн үед маш хүчтэйгээр илрэн гардаг. Мөн тэд хэрэгтэй зүйлсээ ашиглан хэцүү байдлаас амархан гарч чаддаг гэнэ. Халимнууд ан хийж байх үедээ маш сайн хамтардаг бөгөөд нарийн төлөвлөгөө гаргаж өгөөшөө барьдаг гэнэ.


10. Нохой


Нохойнууд бодох сурах асуудлыг шийдэх маш өндөр чадвартай. тэд ямар нэгэн тоглоом, тушаалыг маш амархан ойлгож сурдаг. Тэд ойролцоогоор 150 үг ойлгодог. Маш олон төрлийн нохойны үүлдэр байдаг бөгөөд Герман shepherd, Labrador анч нохой, Poodle, Border collies, Doberman Pinschers гэх зэрэг маш олон ой тогтоолт сайтай нохойны үүлдэр байдаг. Нохойнууд 4 юмуу 5 хүртэл тоолж чаддаг бөгөөд тэд зарим тооцоолох алдааг маш сайн олж чаддаг гэнэ. Жишээ нь 1+1=3 эсвэл 1+1=1.

Дэлхийн хамгийн аюултай арван амьтан

1.Дэлэнч шумуул


Ихэнх шумуулд хазуулсны дараа загатнаад л өнгөрдөг. Харин зарим шумуул шимэгчдийг зөөвөрлөн хумхаа өвчнийг халдаадаг байна. Үүнээс болж жилд дунджаар хоёр сая гаруй хүн нас бардаг аж.

2.Азийн наж могой  



Азийн наж могой нь хортой могойнуудаас хамгийн аюултай нь юм. Нэг жилд Азийн наж могойнд 50 мянган хүн хатгуулж нас бардаг байна.

3.Австралийн салбант далайн залхаг



Австралийн салбант далайн залхагийг нутгийн ардууд тэнгисийн морин зөгий гэдгээр нь мэднэ. Далайн залхаг нь аяганы хэмжээтэй, 60 тэмтрүүлтэй, 45 см урттай амьтан юм. Тэмтрүүл бүр нь таван мянган хатгууртай бөгөөд 60 хүнийг хөнөөх хор ялгаруулдаг байна.

4.Аварга цагаан махчин загас



Хэрэв усанд нэг дусал цус ороход аварга загасны хамрыг цоргитол үнэртэнэ. Аварга загас тун удалгүй гурван мянган шүдээрээ юу ч хүүлэхэд бэлэн хүрч ирнэ.

5.Африкийн арслан



Хурц араа шүд, хурдан хөдөлгөөн, хурц иртэй сарвуутай арслан ан хийхэд хэзээ бэлхэн. Энэхүү том муур төгс анчин л гэсэн үг.

6.Австралийн давст нуурын матар



Хэчнээн тайван харагдаж байгаа ч матар уруу дөхөж очихгүй байх нь аминд өлзийтэй. Учир нь бэлэн зууш ирэхийг хүлээн усанд тайван хэвтэж байна. Матар гялалзсан нүдээрээ харж тайван гэгч хэвтэж байгаад ангийн олзоо ойртож ирмэгц ухасхийн ус уруу чирч, живүүлэн мөчилж алдаг байна.

7.Заан



Бүх заан Дамбо шиг найрсаг байна гэж үгүй. Дэлхий дээр жил бүр 500 хүн заанд алагддаг гэсэн тооцоо бий. Африкийн заан дунджаар 16 мянган паунд буюу найман тонн орчим жинтэй байдаг.

8.Туйлын цагаан баавгай



Туйлын цагаан баавгай өхөөрдөм тайван харагддаг. Гэвч зэрлэг байгаль дээр өглөөнийхөө зоогонд “заан” идчихдэг аюултай амьтан юм. Цагаан баавгай араатан амьтны зулзагыг цуу татдаг байна. Аварга том савраараа хүний толгойг салтал алгадах чадалтай аж.

9.Одос үхэр



Одос үхэр нь өвөрмөц эврийнхээ тусламжтай махчин араатан амьтдаас амархан салдаг байна. Одос үхэр бүрээ мэт хурц иртэй, хоёр аварга эврээрээ 800 килограмм орчим жинтэй араатныг ч үхүүлэх чадалтай.

10.Хорт мэлхий



Ийм мэлхийг та үнсэх гэж оролдох хэрэггүй биз ээ. Учир нь энэхүү мэлхий нь махчин араатнаас илүү хүний мэдрэлд нөлөөлөхүйц хор ялгаруулж байдаг. Түүний хор нь нас биенд хүрсэн арван хүнийг хөнөөх чадалтай юм.

Амьтан тэжээх хүүхдийн хүмүүжилд сайн

Add caption
Амьтан тэжээх хүүхдийн хүмүүжилд сайнАжиглалтаар бvр багаасаа гэрийн тэжээмэл амьтантай байсан хvvхдийн сэтгэл зvй илvv уян хатан байдаг бөгөөд харьцангуй бага өвддөг. Мөн уян зөөлөн сайхан сэтгэлд суралцдаг талтай. Хэрэв та бага насны хvvхэдтэйгээсээ болоод гэрийн тэжээмэл амьтан тэжээж чадахгvй байсан бол санаа зоволтгvй тэжээгээд vзээрэй. Хамгийн гол нь гэртээ тэжээх амьтан чинь хvvхдэд чинь харшил өгөөд байхааргvй эрvvл чийрэг байх хэрэгт
Хэрэв та яст мэлхий болон хамеолон маягийн амьтан тэжээхээр болсон бол малын эмчид vзvvлэн хламидиоз, сальмонеллозийн нарийвчилсан шинжилгээ хийлгэх шаардлагатай. Эдгээр өвчин хvvхдэд тун аюултай.

Эхний vед хvvхэд яаж амьтанд хандаж байна, амьтан хvvхдэд яаж хандаж байгааг маш сайн ажигла. Бага насны хvvхэд юу хийж байгаагаа ойлголгvйгээр санамсаргvй vйлдлээр амьтан уурлуулснаар хазуулах, маажуулах тохиодол олон байдаг. Ийм байдал гаргуулахгvйн тулд эхний ээлжинд хараа хяналт маш чухал. Хvvхдэд амьтныг хайрлаж тvvнийг зовоолгvйгээр хамтран тоглох хэрэгтэйг ойлгуулахын зэрэгцээ хэрэв нохой мууранд буруу хандвал эргээд чамайг хазах аюултай гэдгийг сайн ухааруул.

Хvvхдэд тэр ууртай догшин, ширvvн учраас хамгаалалт хийх хэрэгтэй гэж ойлгуулж болохгvй. Харин энэхvv амьтнаа хайрлан, vсийг нь самнаж, хамтдаа зугаалан, тэжээх хэрэгтэй гэх зэргээр тайлбарлавал зvйтэй.

Эхний ээлжинд хvvхэд, нохой хоёрыг хоёуланг нь сургана. Анхны өдрvvдэд хvvхэд хоолны хоосон савыг нь тавьж дараа нь хоол хийж өгдөг болох зэргээр бага багаар сургах хэрэгтэй. Харин хоолыг нь авдаг болгож сургаж огт болохгvй. Мөн хоолоо идсэнийх нь дараа амьтнаа илдэг болгож дадуулаарай.