Monday, March 21, 2011

Дэлхийн хамгийн аюултай арван амьтан

1.Дэлэнч шумуул


Ихэнх шумуулд хазуулсны дараа загатнаад л өнгөрдөг. Харин зарим шумуул шимэгчдийг зөөвөрлөн хумхаа өвчнийг халдаадаг байна. Үүнээс болж жилд дунджаар хоёр сая гаруй хүн нас бардаг аж.

2.Азийн наж могой  



Азийн наж могой нь хортой могойнуудаас хамгийн аюултай нь юм. Нэг жилд Азийн наж могойнд 50 мянган хүн хатгуулж нас бардаг байна.

3.Австралийн салбант далайн залхаг



Австралийн салбант далайн залхагийг нутгийн ардууд тэнгисийн морин зөгий гэдгээр нь мэднэ. Далайн залхаг нь аяганы хэмжээтэй, 60 тэмтрүүлтэй, 45 см урттай амьтан юм. Тэмтрүүл бүр нь таван мянган хатгууртай бөгөөд 60 хүнийг хөнөөх хор ялгаруулдаг байна.

4.Аварга цагаан махчин загас



Хэрэв усанд нэг дусал цус ороход аварга загасны хамрыг цоргитол үнэртэнэ. Аварга загас тун удалгүй гурван мянган шүдээрээ юу ч хүүлэхэд бэлэн хүрч ирнэ.

5.Африкийн арслан



Хурц араа шүд, хурдан хөдөлгөөн, хурц иртэй сарвуутай арслан ан хийхэд хэзээ бэлхэн. Энэхүү том муур төгс анчин л гэсэн үг.

6.Австралийн давст нуурын матар



Хэчнээн тайван харагдаж байгаа ч матар уруу дөхөж очихгүй байх нь аминд өлзийтэй. Учир нь бэлэн зууш ирэхийг хүлээн усанд тайван хэвтэж байна. Матар гялалзсан нүдээрээ харж тайван гэгч хэвтэж байгаад ангийн олзоо ойртож ирмэгц ухасхийн ус уруу чирч, живүүлэн мөчилж алдаг байна.

7.Заан



Бүх заан Дамбо шиг найрсаг байна гэж үгүй. Дэлхий дээр жил бүр 500 хүн заанд алагддаг гэсэн тооцоо бий. Африкийн заан дунджаар 16 мянган паунд буюу найман тонн орчим жинтэй байдаг.

8.Туйлын цагаан баавгай



Туйлын цагаан баавгай өхөөрдөм тайван харагддаг. Гэвч зэрлэг байгаль дээр өглөөнийхөө зоогонд “заан” идчихдэг аюултай амьтан юм. Цагаан баавгай араатан амьтны зулзагыг цуу татдаг байна. Аварга том савраараа хүний толгойг салтал алгадах чадалтай аж.

9.Одос үхэр



Одос үхэр нь өвөрмөц эврийнхээ тусламжтай махчин араатан амьтдаас амархан салдаг байна. Одос үхэр бүрээ мэт хурц иртэй, хоёр аварга эврээрээ 800 килограмм орчим жинтэй араатныг ч үхүүлэх чадалтай.

10.Хорт мэлхий



Ийм мэлхийг та үнсэх гэж оролдох хэрэггүй биз ээ. Учир нь энэхүү мэлхий нь махчин араатнаас илүү хүний мэдрэлд нөлөөлөхүйц хор ялгаруулж байдаг. Түүний хор нь нас биенд хүрсэн арван хүнийг хөнөөх чадалтай юм.

No comments:

Post a Comment