Monday, March 21, 2011

Амьтан тэжээх хүүхдийн хүмүүжилд сайн

Add caption
Амьтан тэжээх хүүхдийн хүмүүжилд сайнАжиглалтаар бvр багаасаа гэрийн тэжээмэл амьтантай байсан хvvхдийн сэтгэл зvй илvv уян хатан байдаг бөгөөд харьцангуй бага өвддөг. Мөн уян зөөлөн сайхан сэтгэлд суралцдаг талтай. Хэрэв та бага насны хvvхэдтэйгээсээ болоод гэрийн тэжээмэл амьтан тэжээж чадахгvй байсан бол санаа зоволтгvй тэжээгээд vзээрэй. Хамгийн гол нь гэртээ тэжээх амьтан чинь хvvхдэд чинь харшил өгөөд байхааргvй эрvvл чийрэг байх хэрэгт
Хэрэв та яст мэлхий болон хамеолон маягийн амьтан тэжээхээр болсон бол малын эмчид vзvvлэн хламидиоз, сальмонеллозийн нарийвчилсан шинжилгээ хийлгэх шаардлагатай. Эдгээр өвчин хvvхдэд тун аюултай.

Эхний vед хvvхэд яаж амьтанд хандаж байна, амьтан хvvхдэд яаж хандаж байгааг маш сайн ажигла. Бага насны хvvхэд юу хийж байгаагаа ойлголгvйгээр санамсаргvй vйлдлээр амьтан уурлуулснаар хазуулах, маажуулах тохиодол олон байдаг. Ийм байдал гаргуулахгvйн тулд эхний ээлжинд хараа хяналт маш чухал. Хvvхдэд амьтныг хайрлаж тvvнийг зовоолгvйгээр хамтран тоглох хэрэгтэйг ойлгуулахын зэрэгцээ хэрэв нохой мууранд буруу хандвал эргээд чамайг хазах аюултай гэдгийг сайн ухааруул.

Хvvхдэд тэр ууртай догшин, ширvvн учраас хамгаалалт хийх хэрэгтэй гэж ойлгуулж болохгvй. Харин энэхvv амьтнаа хайрлан, vсийг нь самнаж, хамтдаа зугаалан, тэжээх хэрэгтэй гэх зэргээр тайлбарлавал зvйтэй.

Эхний ээлжинд хvvхэд, нохой хоёрыг хоёуланг нь сургана. Анхны өдрvvдэд хvvхэд хоолны хоосон савыг нь тавьж дараа нь хоол хийж өгдөг болох зэргээр бага багаар сургах хэрэгтэй. Харин хоолыг нь авдаг болгож сургаж огт болохгvй. Мөн хоолоо идсэнийх нь дараа амьтнаа илдэг болгож дадуулаарай.

No comments:

Post a Comment