Monday, April 18, 2011

Дархан цаазтай

Улаан номонд амьтад
Цөөвөр чоноМазаалай
Умарлын халиуТахь
Монгол бөхөнСоргог бөхөн
ХавтгайАзийн минж
ИрвэсМонгол хулан
Зэгсний гахайЗүүн сибирийн Хандгай
Уссурийн ХадгайОйн Цаа Буга
Хар сүүлт ЗээрАлтайн аргал
АтигдаахайӨөхөн сүүлт атигдаахай
Козловын АтигдаахайОйн унтаахай
Эрээн хүрнэЦоохондой

Улаан номонд орсон шувууд
Хар тогорууЖороо тоодог
Реликт цахлайЦагаан Тогоруу
Цэн тогорууХурагч бор
Борцгор хотонХалбаган хошуут
Хар өрөвтасГангар хун
Хуруут хунХошуу галуу
Хээрийн галууЯвлаг сар
Усны цагаан сүүлт бүргэдЦасны хажир
ГургуулТоодог
Хурган тутгалжин

Улаан номонд орсон хоёр нутагтан мөлхөгчид
Сибирийн гүлмэрДорнодын мэлхий
Говийн МахирхуруутТолбот могой гүрвэл
Тэмээнсүүл могойНарийхан могой

Улаан номонд орсон загас
ХилимХөвсгөлийн Омоль

Ан амьтан


Манай улс нь байгаль цаг агаар, газарзүйн олон янз нөхцөлтэй учир дэлхийн амьтаны аймгийн олонх төлөөлөгчид нутаглан амьдрах нөхцөл нь бүрджээ. Монгол орны амьтаны аймаг хөхтөн 138, шувууд 434, загас 75, хоёр нутагтан 6, мөлхөгчид 22 зүйл, дэд зүйл бүртгэгдээд байна. Нугламгүйтэнээс 13000 зүйл шавьж, бусад зөөлөн биетэн, хорхой, эгэл биетэн амьтад 516 зүйл бүртгэгдээд байна.

Арьс мах болон бусад бүтээгдэхүүнийг нь авч ашигладаг зэрлэг хөхтөн амьтан, шувуу загасыг ан гэнэ. Монголын нутагт агнуурын холбогдолтой 60 шахам зүйл хөхтөн, 50 гаруй зүйл загас, 90 орчим зүйл шувуу байдаг байна. Анг ашиглах, үндсэн бүтээгдэхүүнээр нь махны, арьсны, үслэг гэж ангилна.

Монгол угсааны өвөг дээдэс дунд чулуун зэвсгийн үеэс зэрлэг хонь ямааг гаршуулан мал адуулж амьдарч байжээ. Улмаар адуу, үхэр, тэмээг гаршуулан тэжээж таван хошуу мал бий болсон.  Өнөө үед таван хошуу малаас гадна тахиа, гахайг гэрийн нөхцөлд тэжээж ашиг шимийг нь амьдрал ахуйдаа хүртэж байна.
  

Monday, April 11, 2011

Нохой сургалтын тухай

Сургалт гэдэг нь тодорхой, дараалалтай, шинжлэх ухааны үндэслэлтэй дадал суулгахыг хэлдэг. Гөлөгийг 8-16 долоо хоногтойд нь сургавал сурсан зүйл нь насан туршид нь улддэг. Гөлгөн нохойд 6 сар хүрэхэд зарим нэг чухал дадал суулгасан байх шаардлагатай. Хамгийн эхэнд гөлгөн нохой зохих газар бие засаж сурсан байх шаардлагатай байдаг. Мөн өөрийн дуудлагыг /нэрийг/ мэддэг ба хүзүүвч оосорт дасгах хэрэгтэй.

Түүний дараа бага зэрэг том болоход нь суу, хэвт, надад дээр, зогс, зэрэгц зэрэг тушаалыг биелүүлж чадахаар сургах хэрэгтэй. Эдгээр дасгалуудыг сайн сурснаар нохойг өөрийг нь хамгаална. Жишээлбэл, автомашинд дайруулахаас сэргийлнэ. Сургалтанд жижиг гэлгүй хариуцлагатай хандвал тодорхой үр дүнд хүрдэг юм.

Нохой сүргийн амьтан учраас сүргийн ахлагчийн удирдлаган доор байдаг. Нохой эзнээ сүргийн толгойлогч гэж үзээд гэрийн нөхцөлд өөрийгөө нэгэн гишүүн байдлаар амьдардаг.

Нохойг тодорхой сургалтанд хатруулахаас өмнө нь дуудлаганд дасгасан байх шаардлагатай. Аливаа нэг дасгал гүйцэтгэхийн өмнө нэрийг нь дуудахад түүнтэй харьцаж байна гэж ойлгодог. Нохойны дуудлага Лис, Мосс, Дик г.м богино байвал зүгээр байдаг. Нэрэндээ дассаны дараа хүзүүвч оосорт нь дасгана. Хүзүүвчийг хоолройнд нь хоёр орох зайтай зүүнэ.

Сургалт явуулахдаа дуут командуудыг "Суу" гэж хэлээд дараа нь Суугаад г.м жигд тод дуугаар хэлэх нь зүйтэй. Нохойг сайн сургахын тулд тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулна. Ер нь өдөрт таваас таван минутаар дөрвөн удаа эсвэл хоёр удаа 10 минутаар дасгал сургуулиа хийвэл зүгээр байдаг. Эхний үед сургалтыг танил орчинд нь эхэлдэг. Дараа нь сургалтын явцыг хүндрүүлнэ. Хичээл дуусмагц нохойг зугаалүүлж урамшуулна. Сургалтын явцад 1,8 м урттай богино оосор, 10 м урт оосор, хүзүүвч г.м гол хэрэглэлүүд хэрэгтэй байдаг. Гэхдээ хэт богино оосор хэрэглэх нь нохой үг авдаггүй муу талтай.

Friday, April 1, 2011

Хамгийн том амьтад

Хамгийн том цох хорхой: Goliath beetle хорхой нь 115 гр жинтэй ба 11.5 см урттай байдаг юм байна.


----------------------------------------------------------------------------------------------------------------

Хамгийн том загас: Whale Shark нь 13.6 метр урттай ба 22.000 кг жинтэй юм байна.


----------------------------------------------------------------------------------------------------------------

Мэлхийн төрлийн хамгийн том амьтан: Хятадын Giant Salamander нь 1.83 метр урттай ба 64 кг жинтэй гэнэ.


----------------------------------------------------------------------------------------------------------------

Хамгийн том шувуу: Тэмээн хяруул нь хамгийн том биетэй шувуу бөгөөд 2.7 метр өндөртэй 157 кг жинтэй юм байна.


----------------------------------------------------------------------------------------------------------------

Хамгийн өндөр амьтан: 5.8 метр өндөр 2.000 орчим кг жинтэй анааш бол яахын аргагүй манай гаригийн хамгийн өндөр амьтан юм.


----------------------------------------------------------------------------------------------------------------

Хамгийн том гүрвэл: Дунджаар 5 метр урттай Saltwater матар бол хамгийн том гүрвэл төрлийн амьтан юм. Хамгийн том нь 1.900 кг жинтэй 6.3 метр урттай матар байжээ.


----------------------------------------------------------------------------------------------------------------

Хамгийн том махчин амьтан: Баавгай болон Цагаан баавгай нь хамгийн том махчин амьтанд тооцогддог юм байна. 3 метр өндөртэй 1 тонн орчим жинтэй.


----------------------------------------------------------------------------------------------------------------

Хуурай газрын хамгийн том амьтан: Aфрикийн Bush заан нь хамгийн том заанд тооцогддог юм байна. Хамгийн том заан нь 10.6 метр урттай (Хошуунаас нь сүүл хүртэл), 16.5 тонн жинтэй юм байна.


----------------------------------------------------------------------------------------------------------------

Хамгийн том сээр нуруугүйтэн: Colossal Squi нь хамгийн том сээр нуруугүй амьтан юм байна. Хамгийн том нь 14 метр хүрдэг гэнэ. Далайн гүнд амьдардаг их аюултай амьтан юм байна.




----------------------------------------------------------------------------------------------------------------

Дэлхийн хамгийн том амьтан: Мэдээж цэнхэр халим бол манай гаригийн хамгийн том амьтан юм. Хамгийн том нь 30 метр урттай 190 тонн хүрч байжээ.